ОХУ-ын БНБУ-ын Засгийн газраас манай улсын зудад нэрвэгдсэн аймгуудад хүмүүнлэгийн тусламж болгон 8500 тн тэжээлийн улаанбуудай, овъёос, арвайг илгээсэнг манай аймаг 03 дугаар сарын 18-ны өдөр Хиагт-Алтанбулаг боомтоор хүлээн авч, бусад аймгуудад тараах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. ОХУ-ын БНБУ-аас Монгол Улсад үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламж болох 8,5 мянган тн үр тарианы тэжээл нь ачаа тээврийн зардлын хамт нийт 1,85 сая ам долларын тусламж болж байна.