✅Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий төрийн албаны ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ өнөөдөр өглөөний 08:30 цагт улсын хэмжээнд нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаа Сэлэнгэ аймагт шалгалт өгөхөөр 151 иргэн бүртгүүлж эхний ээлжийн шалгалтад 30 иргэн ирэхээс 22 нь ирж Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл шалгалтын үйл ажиллагааг амжилттай эхлүүллээ. Шалгалт өнөөдөр 5 ээлжээр явагдана. Нийт шалгуулагчдадаа амжилт хүсье.