Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог Бүгд найрамдах Хятад Ард Улсын Хармөрөн мужийн зөвлөлийн дэд тэргүүн, аймгийн олон улсын үзэсгэлэн экспо хөгжлийг дэмжих төвийн захирал Тан Байчэнг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны зөвлөх Сун Шүэжүнь тэргүүтэй албан төлөөлөгчидтэй албан уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулах талаар санал солилцон харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Хармөрөн муж нь эдийн засгийн гол бүс нутаг бөгөөд "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцдог, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, байгалийн баялаг, олон улсын худалдааны чиглэлээр улсдаа тэргүүлэгч муж.