“Нээлттэй Сэлэнгэ” арга хэмжээний хүрээнд Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг зохион байгуулж, Увс аймгийн Улаангом сумын харьяат, БХИС, Увснуур дэвжээний бөх, улсын гарди Өлзийтогтохын Бат-Орших түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Пирамид орд” ХХК, Түшээт ханы аварга дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Эрдэнэбатын Даш үзүүрлэв.