loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Нээлттэй Сэлэнгэ арга хэмжээг зохион байгууллаа. | HuduuMN

Нээлттэй Сэлэнгэ арга хэмжээг зохион байгууллаа.

2024-03-06

“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилт, аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нээлттэй Сэлэнгэ” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймагт шилжин суурьших хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийг мэдээллээр хангах, хүн амын тоогоо 20 хувиар нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг орон нутагтаа татах зорилгоор Улаанбаатар хотноо 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Сэлэнгийн ирээдүй-Тогтвортой ногоон хөгжил” төр, хувийн хэвшлийн уулзалт, хэлэлцүүлэг, 11 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд "Нээлттэй Сэлэнгэ" нэгдсэн арга хэмжээг тус тус зохион байгуулан, Сэлэнгэ аймгийн тогтвортой хөгжлийн зорилго, зорилтууд болон цаашдын хөгжлийн чиг хандлага, томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулан, Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, фото зургийн үзэсгэлэн, 17 сум, 10 агентлагийн танилцуулга мэдээллийг олон нийтэд түгээн, улс, аймгийн цолтой 128 хүчит бөхийн барилдаан, урлаг соёлын тоглолтыг толилууллаа.