#СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023 Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Соёлын сэргэлт 2023” аяныг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж албан ёсоор нээж нийт соёлын салбарын ажилчдадаа уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөлөө. Соёлын сайд Ч.Номин салбарын нийт ажилтан ажиллагсдадаа мэндчилгээ илгээснийг танилцууллаа. Сэлэнгэ нутгийн уугуул МУ-ын СТА Балжиннямын Баттөр болон АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ хүргэж, Ардын багш, СГЗ, Доктор, Профессор Л.Дашням “Үндэсний нэгдмэл соёлын үнэ цэнэ” сэдэвт илтгэлийг тавилаа. Арга хэмжээний хүрээнд “Сэлэнгийн долгио” чуулгад: -“Танилцъя” ан амьтдын гэрэл зургийн үзэсгэлэн -“Байгалийг ойроос” нүүдлийн түр үзэсгэлэн -“Байгаль бидний гэр” гар зургийн үзэсгэлэн -Циркчдийн нэгдсэн тоглолт -Монголын уран сайхны “Трио” киноны нээлт болно.