2023 оныг "Иргэдийн оролцоотой цахим хөгжлийн жил" болгон зарласан.Энэ ажлын хүрээнд 14 бүлгийн 108 ажил, арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Төрийн цахим үйлчилгээний 1 болон 2 шатлалт үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэн хуулийн этгээдэд сурталчлах Шинэ сэргэлтийн бодлогын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд LAVLAGAA.E-MONGOLIA.MN цахим лавлагааны системээр иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх Иргэд олон нийтэд мэдээлэл шуурхай хүргэх үүднээс аймгийн болон зарим сумдын цахим хуудсыг шинэчлэх Зарим сумдыг ухаалаг дэлгэцээр хангаж цахимаар иргэдийн оролцоотой хэлэлцүүлэг, сонсгол, хурал, сургалт зохион байгуулах Сумдын Засаг даргын Тамгын газар, Багийн Засаг дарга, Тосгодын захирагч нарын үйл ажиллагааг дэмжин иж бүрэн зөөврийн компьютероор хангах ажлыг зохион байгуулах Төрийн байгууллагуудад үүссэн сул орон тоог нөхөх тусгай шалгалт болон төрийн албаны ерөнхий шалгалтын зар хүргэх, шалгалтыг зохион байгуулах ажлыг цахим хэлбэрээр явуулж, мэдээллийг иргэд, олон нийтэд шуурхай хүргэн, төрийн албаны нөөцийг бүрдүүлэх Төрийн албаны хүний нөөцийн цахим систем /ХНУЦС https://hrm.csc.gov.mn/ дэх байгуул-лагын албан хаагчдын мэдээллийг шуурхай засварлаж, мэдээлэлд өөрчлөлт орсон даруйд шинэчилэх ажлыг тухай бүр зохион байгуулж, хэвших Иргэдээс цахимаар болон утсаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэж, “Таныг сонсъё” арга хэмжээг зохион байгуулах Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг дээдлэх хандлага, дадлыг төлөвшүүлэх, “Эрх зүйн боловсролыг иргэн бүрт” нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах Авлигын эсрэг хууль тогтоомж сурталчилсан видео шторк, инфографик, видео график, нийтлэл, теле зохиомж, хөдөлгөөнт зураг, зурагт хуудас зэргийг аймаг, сумдын албан ёсны цахим хуудсаар болон лед дэлгэцээр дамжуулан нийтэд хүргэх ажлыг зохион байгуулах Архивын баримтыг цахимжуулан, иргэд цахимаар лавлагаа авах боломжийг бүрдүүлэх Архивын лавлагаа, мэдээллийн /e-archives.gov.mn/ системийн ашиглалтыг нэмэгдүүлж, Төрийн архивын лавлагаа олгох үйл ажиллагааг түргэн шуурхай болгох Аймгийн хэмжээнд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар төрийн хөрөнгө санхүүг зохистой зарцуулж төсвийн хөрөнгө оруулалт, ОНХС-ийн хөрөнгө оруулалтын ажил арга хэмжээний үр дүнг иргэд олон нийтэд цахим платформоор дамжуулан ил тод нээлттэй байдлаар түргэн шуурхай хүргэх Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор хуульд заасан мэдээллийг өөрсдийн цахим сайтад байршуулж байгаа эсэхэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх Төрөөс иргэдэд үзүүлж буй цахим үйлчилгээний талаар танилцуулга, шторк бэлтгэн олон нийтэд сурталчилах ажлыг зохон байгуулах Төрийн байгууллагууд болон зөвлөх үйлчилгээний захиалгаар хийлгэсэн судалагааны ажлын тайланг Sudalgaa.gov.mn төрийн судалгааны нэгдсэн системд байршуулан иргэд олон нийтэд хүргэх Аймгийн Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийг орчин үеийн жишиг төв болгон тохижуулж, аймгийн гамшиг, ослын нэгдсэн мэдээллийн сан байгуулах “Онцгой байдлын цаг” нэвтрүүлгийг бэлтгэн, тогтмол иргэдэд хүргэх Стандарт, хэмжил зүйн салбарын үйл ажиллагаа, стандартыг олон нийтэд сурталчлах, мэдээлэх, мэдээллийн ил тод, нээлттэй цахим хэлбэрээр байршуулж, нийтлэх, шинэчлэх Баталгаажуулалт, хэмжилзүйн мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан төрийн байгууллагын үйлчилгээнд цахим технологи нэвтрүүлж, иргэдэд мэдээлэл түгээх Тоон гарын үсэг олгох ажлыг зохион байгуулах Мандал, Сайхан сумдад улсын бүртгэлийн төлбөрийн үйлчилгээг цахим машинаар үзүүлэх Зарим сумдад гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүлэх Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд хил нэвтрэх үнэмлэхийн бүртгэлийг хөтлөх Хаягийн болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн дундын мэдээллийн сан байгуулах, өөрчлөлт оруулах, хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх Иргэд, аж ахуй нэгж эрхлэгч нарт зориулсан хэрэглэгчийн боловсрол, хэрэглээний соёлын талаарх гарын авлага, зурагт хуудас зэрэг сурталчилгааны хуудсыг бэлтгэн нийтэд хүргэх зохион байгуулах Их өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагатай цахимаар мэдээлэл солилцож ажиллах Аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн харьяа байгууллагууд, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудын төсөв санхүүгийн ил тод байдлыг хангуулж шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангуулах Татвар төлөгчийн зан хандлагыг тодорхойлж хэрэгцээ шаардлагад нийцсэн татварын сурталчилгааг зохион байгуулж, хууль тогтоомж мөрдөлтийн түвшинг сайжруулах Татвар төлөгч тайлангаа хугацаандаа тайлагнах түвшинг нэмэгдүүлэх, Татвар төлөгчийн цахимаар ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх татвар төлөгчийн бүрдүүлсэн материалыг хуулийн дагуу цахимаар шалган хүлээн авч, нэгтгэлийг холбогдох нэгжид хүргүүлэх Аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын гол гол үзүүлэлтийг цахим хэлбэрээр бэлтгэж, тархаах, тархаалтын шинэлэг хэлбэрүүдийг ашиглах 2.Эрүүл мэнд, даатгалын чиглэлээр: Нэгдсэн эмнэлгүүдийг “Цаг захиалгын нэгдсэн дуудлагын нэгжтэй болгох ажлыг хэрэгжүүлэх Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахад шаардлагатай 13А, 13Б маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг туршилтын журмаар нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх Иргэдэд “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлье” сэдвийн хүрээнд цахимаар мэдээлэл түгээх “Эмч, эмнэлгийн ажилтнуудаа сонсъё” цахим уулзалтыг тогтмол зохион байгуулах Цахим сургалтаар иргэдэд эрүүл мэндийн боловсролыг олгох Цахим эрүүл мэндийн сургалтын төвийг байгуулж үйл ажиллагааг эхлүүлэх Иргэдийг “Ебаримт” аппликейшн ашиглан эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авах арга зүйд сургах Иргэн даатгуулагчаас лавлагаа санал хүсэлт, гомдол хүлээн авах Push болон SMS үйлчилгээг нэвтрүүлэх 3. Боловсролын чиглэлээр: Боловсрол, шинжлэх ухааны салбарын мэдээ, мэдээллийг олон нийтийн сүлжээнд цаг алдалгүй нээлттэй мэдээлж, иргэдийг цахимаар төрийн мэдээлэл, үйлчилгээ авахад дэмжлэг үзүүлэх Medle.mn платформын хэрэглээг нэмэгдүүлэх, багш, сурагч, эцэг эхчүүдэд зориулсан цахим хичээл, сурах бичгийг цаг алдалгүй авахад мэдээллээр хангах Финланд Улсын “Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг Ерөнхий боловсролын сургуулийн сургалтад нэвтрүүлэх “Medle” анхны цахим сургуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Хичээл, сургалтын үйл ажиллагааг дэмжих таблет бүхий “Цахим танхим”-ыг сургууль бүрт байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлэх Сэтгэл зүйчдээс эцэг эх, суралцагч, багш нарт дэмжлэг үзүүлэх арга зүйн сургалт, зөвлөгөөг цахимаар ганцаарчилсан хэлбэрээр өгөх ажлыг зохион байгуулах Насан туршийн боловсролын төв, нэгжийн туршлагыг цувралаар контентуудыг түгээх “Эцэх эх, хүүхдүүдээ сонсъё” цахим уулзалтыг тогтмол зохион байгуулах 5. Соёл, урлагийн чиглэлээр: Урлаг, уран бүтээлийг цахим хэлбэрт шилжүүлэх, уран бүтээлчид, хүүхэд залуучууд, ардын авьяастнуудын тоглолтыг цахимжуулахад дэмжлэг үзүүлэх сурталчлах, зохион байгуулах Орон нутгийн онцлог үндэсний агуулгатай контентыг бэлтгэн орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээх Соёлын брэнд, эвент арга хэмжээ, түүх, соёлын үл хөдлөх, хөдлөх дурсгалыг дүрсжүүлэн нийтэд хүргэх Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын цахим баримтат нэвтрүүлэг бэлтгэх, сурталчлах, алдаршуулах арга хэмжээг зохион байгуулах “Цахим соёл” санал асуулга, сэтгэл ханамжийн судалгаа, хэлэлцүүлгийг иргэдийн дунд зохион байгуулах Түр үзэсгэлэнгээр дэглэгдэж буй уран зургуудыг цахим хэлбэрээр бичлэг болон контентоор олон нийтэд түгээн дэлгэрүүлж сурталчлах МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Л.Баасанхүүгийн нэрэмжит хөгжмийн уралдааныг цахимаар зохион байгуулах (өсвөрийн хөгжимчид болон насанд хүрэгчдийн дунд) Номын сангийн фондонд буй цахим ном, аудио номуудын баяжилтыг нэмэгдүүлэх Номын сангийн уншигчдад интернэт орчинд ажиллах, боломжийг бүрдүүлэх 6. Гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр: Залуучуудын хөгжлийн төвийн үйлчилгээг цахимаар үзүүлэх “Цахим хуульч” буланг ажиллуулж хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад зөвлөн туслах “Цахим сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ”-г нэвтрүүлэх “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл” цахим хуудас ажиллуулах Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлага, мэдээлэлд шуурхай хариу өгөх, тухай бүрд шийдвэрлэж ажиллах “Хамтдаа_Хамгаалъя” хүүхдэд хамгааллын арга хэмжээг цахим сүлжээг ашиглан зохион байгуулах 7. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, даатгалын чиглэлээр: Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн платформ Е-JOB программыг нэвтрүүлэх, мэдээллийн бааз үүсгэх Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сургалтыг цахимаар бүртгэн, сурталчлах Нийгмийн халамжийн үйлчилгээг бүрэн цахимжуулах ажлыг зохион байгуулах Аймгийн хэмжээний Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим үнэмлэхтэй болгох ажлыг үе шаттай зохион байгуулах Даатгуулагчдад зориулсан https://daatguulagch.ndaatgal.mnвэб программыг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэх “Нийгмийн даатгал” аппликэйшнийг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэх Иргэдэд нийгмийн даатгалын цахим үйлчилгээг авах арга зүйд сургах ажлыг зохион байгуулах 8.Биеийн тамир, спортын чиглэлээр: Спортоор хичээллэх цахим аяныг өрнүүлэх Төсвийн зардлыг хэмнэх чиглэлээр байгууллага доторх сургалт, сурталчилгаа, хурал зөвөлгөөнийг сумдын 8 цогцолбортой хамтатган цахим хэлбэрээр үйл ажиллагааг явуулж хэвшүүлэх Оюуны спортын сургалтын чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр шатар, даамын төрлүүдэд цахим тэмцээний хэлбэрийг нэмэгдүүлэх Нийтийн биеийн тамирын үйл ажиллагааг цахимаар таниулах мэдээ дамжуулах 9.Худалдаа үйлчилгээний чиглэлээр: Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулан батлуулж үйлчилгээг цахимаар хүргэж ажиллах Төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn-оор согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр авах болон сунгалтын үйлчилгээг авах “Хөх сав, канистергүй сум” хөдөлгөөнийг эрчимжүүлэн сав баглаа боодлын дотоодын үйлдвэрлэлийг дэмжин хүнсний зориулалтын бус хуванцар савны хор хөнөөлийг иргэдэд сурталчлах, мэдээ мэдээлэл хүргэх, хэрэглээх бууруулах Гаалийн газартай хамтран гадаад худалдаанд цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх Аймгийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ цэгийг нийслэл болон төв зам дагуу бий болгон “Цагаан сар” “Намрын ногоон өдрүүд”, “Гонгорын бумбаны тахилга”, “Цам харайх”, “Майдар эргэх”, Хаврын тэргүүн сарын шинийн нэгний “Ханш нээх өдөр”арга хэмжээг олон нийтэд цахимаар хүргэх ажлыг зохион байгуулах 10. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын чиглэлээр: “Ойгоос мод бэлтгэх хуваарь, мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олголтыг цахим хэлбэрт шилжүүлэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тарьсан модыг “terbum mod” цахим мэдээллийн санд байршуулах Уст цэг гаргах, худгийн цооног өрөмдсөн байгууллага, Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn-оор үйлчилгээ үзүүлэх “Сэлэнгэ-Аялал” гар утасны аппликейшнийг баяжуулж, хөгжүүлэх зорилгоор шинэ аяллын маршрут, бүтээгдэхүүн үйлилгээ, үйлчилгээний байгууллагуудын мэдээллийг шинэчилж, тоон мэдээллийг цаг тухайд нь оруулж, жуулчдын тоог нэмэгдүүлэх Аймгийн мод үржүүлгийн газруудад ургаж буй тарьц, суулгацын мэдээллийн санг үүсгэж цахимжуулах Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого, зарцуулалт, Байгаль орчны менежмент төлөвлөгөө, тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны www.eic.mn-д байршуулж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг мэдээллээр хангаж ажиллах 11. Хөрөнгө оруулалт, дэд бүтэц, газрын харилцааны чиглэлээр: Орон нутгийн хөгжлийн индексийг батлагдсан аргачлалын дагуу боловсруулж, сумдын түвшинг тодорхойлох, сумдын хөгжлийн индексийн мэдээллийг www.ldi.nda.gov.mn-д оруулах
2023 оны аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний төлөвлөгөө санхүүжилтийн гүйцэтгэлийн мэдээллийг www.onhs.mof.gov.mn-д байршуулж, төлөвлөлт, хэрэгжилтийг зохион байгуулах Газрын төлбөр, татвар, тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хураамжийг цахимаар төлөх, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг цахимаар авах үйлчилгээнүүдийн талаарх бүх боломжуудыг иргэд, олон нийтэд сурталчлах Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд иргэд олон нийтээс санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулах Газрын биржийн цахим системээр газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа, газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах зохион байгуулах Газрын биржийн цахим системээр дамжуулан газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ цуглуулах, олон нийтэд үйлчлэх Иргэн, хуулийн этгээдээс газартай холбоотой өргөдөл хүсэлтийг Газрын цахим систем /egazar.gov.mn/-ээр дамжуулан хүлээн авч, цахим системд бүртгэгдсэн хүсэлтийг тухай бүр хянаж, баталгаажуулах ажлыг зохион байгуулах Барилгын ажлын зөвшөөрөл олгохтой холбоотой үйл ажиллагааг Хот байгуулалтын кадастрын цахим системд бүрэн хамруулах 12. Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн чиглэлээр: Баталгаажсан үүлдэр, омгийн малд үзлэг, ангилалт хийж цөм сүргийг бүрдүүлэн /livestock.mofa.gov.mn/ мэдээллийн сан бүрдүүлэх Нийт үхэр сүргийг хавар, намрын технологит хугацаанд ялган тэмдэглэн ээмэгжүүлж, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэн, иргэд аж ахуйн нэгж байгууллага цахимаар мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх Малын мэдээллийг “Бүртгэл мэдээллийн нэгдсэн сан” /livestock.mofa.gov.mn/-д оруулж баталгаажуулах Үржлийн хээлтүүлэгч, цөм сүргийн хээлтэгчийг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэн /airs.mofa.gov.mn/-д бүртгэж мэдээллийн сан бүрдүүлэх Эрчимжсэн аж ахуйнуудыг үйл ажиллагааны чиглэлээр төрөлжүүлэн ангилж, баталгаажуулах Хүнсний зориулалтын агуулах, зоорь, тусгай тээврийн хэрэгсэл, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний лабораторийг бүртгэлжүүлэх Газар тариалангийн бүртгэлийн /plant.mofa.mn/ цахим мэдээллийн санд тариалан эрхлэгчид, ногоочдыг бүртгэлжүүлж, үр тариа, төмс, хүнсний ногооны урамшуулалд хамруулах Мал, амьтны гэрчилгээ, баталгаажуулалтын нэгдсэн цахим системийн хэрэгжилтийг хангах /vet.certificate.mn/ 13. Хяналт шалгалтын чиглэлээр: “Хяналтын цахим систем”-д 2023 оны эрсдэлийн үнэлгээг бүртгэж, эрсдэлийн ангилалд хамаарах объектын жагсаалт болон хяналт шалгалтад хамрагдах иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг цахим системээр дамжуулан олон нийтэд зарлах 14. Ус, цаг уурын чиглэлээр: “Сэлэнгэ Ус Цаг Уур” цахим хуудсанд цаг агаарын мэдээ мэдээллийг тогтмол байршуулж, сумдын цаг уурын сүлжээтэй станц харуулуудыг цахим хуудастай болгон мэдээллийг хүргэн ажиллах
Цаг уурын сүлжээгүй сумд цаг агаарын мэдээллийг цахим сувгаар мэдээлэл бэлтгэн хүргүүлэх selenge.tsag-agaar.gov.mn-д цахим хуудсын мэдээллийг тогтмол шинэчлэн иргэдийг мэдээ мэдээллээр хангах 14. Батлан хамгаалах чиглэлээр: “Цэргийн бүртгэл”-ийг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “Е-Mongolia”-аар дамжуулан бүртгэх ажлыг зохион байгуулах Батлан хамгаалахын багц хууль, бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах арга хэмжээг цахимжуулж, иргэдийн хандалтыг нэмэгдүүлэх Иргэдийн хугацаат цэргийн алба хаасан, улсын хил нэвтэрсэн тухай лавлагааг цахимаар гаргуулан авч батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлэхэд ашиглах