loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Зүүн бүсийн шинэ Дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо. | HuduuMN

Зүүн бүсийн шинэ Дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо.

2024-06-06

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 50 МВт-ын шинэ Дулааны цахилгаан станцыг өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Зүүн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг тасралтгүй, найдвартай хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2019 онд төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан юм. Жилд 300 сая.кВц цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх шинэ Дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийг эрчим хүчээр найдвартай хангах, нэгдсэн системийн ачааллыг хөнгөлөх боломж бүрдэж байна.