loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БАРУУН-УРТ, СҮХБААТАР СУМ ЧИГЛЭЛИЙН 67 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ. | HuduuMN

БАРУУН-УРТ, СҮХБААТАР СУМ ЧИГЛЭЛИЙН 67 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

2024-05-16

Улсын төсвийн 11,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баруун-Урт-Сүхбаатар чиглэлийн хатуу хучилттай авто зам, гүүрийн ажил эхэллээ. Нийтдээ 67 км авто зам тавигдах бөгөөд эхний ээлжинд Уртын голын цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талаар Баруун-Урт голын эхэнд гүүр, Наадмын талбайн зүүн урдаас Сүхбаатар сум чиглэлд энэ жилдээ 9,3 км авто тавигдах юм байна. Тус замын гүйцэтгэгч компаниар “Монгол зам групп” ажиллаж байна.