loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АГААР СЭЛГЭЛТИЙН ЧИП БАГЦЫГ ОЛГОЖ БАЙНА. | HuduuMN

АГААР СЭЛГЭЛТИЙН ЧИП БАГЦЫГ ОЛГОЖ БАЙНА.

2024-05-14

2024 онд агаар сэлгэлтийн ЧИП багцыг 1000 өрхөд 50 хувийн хөнгөлөлттэй олгоно НҮБ-ын Хүүхдийн сантай Сүхбаатар аймаг хамтран агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр гэрийн дулаалга агаар сэлгэлтийн чип багцыг Баруун-Урт сумын 30 өрхөд 50 хувийн хөнгөлөлттэй олголоо. Орон нутаг хөгжүүлэх сангаас 1,3 тэрбум төгрөг төсөвлөж, ❇️. 2024 онд 1000 өрхийг чип багцад хамруулахаар төлөвлөсөн байна. Иргэдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох юм. Улсын хэмжээнд агаарын бохирдолтой 12 аймгийн нэгт Сүхбаатар аймаг ордог. Иймд Баруун-Урт сумын хэмжээнд утаа гардаг Эх үүсвэрийг багасгаж эдийн засгийн хувьд таатай, иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү төслийг хэрэгжүүлж байна.