2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-24 хүртэлх хугацаанд Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан, Хэрлэнбаян-Улаан тосгон, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн сумд, Чингис хотод энэ сарын 28, 29-нд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан цэрэг татлагын товчоо хуралдаж ажлын хэсгийн гишүүд болон сумдын Засаг дарга нарт анхаарах асуудлын талаар мэдээлэл хийлээ. Сумдын Засаг дарга нарт аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас явуулсан нэрсийн дагуу зарлан дуудах хуудсыг заасан хугацаанд хүргүүлж цэргийн насны залуучуудыг бүрэн хамруулах, цэрэг татлагын байрыг стандартын дагуу бэлтгэж, цэрэг татлагын товчоог ажиллах, амрах нөхцөлөөр бүрэн хангах, цэргийн албанаас халагдаж ирж буй дайчдыг угтан авах, цэргийн албанд шинээр татагдаж буй дайчдын аюулгүй байдалд анхаарч сумаас Чингис хот руу тээвэрлэх үеийн бүх талын аюулгүй байдлын арга хэмжээг авч ажиллахыг анхаарууллаа.
Төсөөтэй мэдээ