loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БИНДЭР СУМАНД "ТОГОРУУНЫ БАЯР" БОЛНО✅✅✅ | HuduuMN

БИНДЭР СУМАНД "ТОГОРУУНЫ БАЯР" БОЛНО✅✅✅

2024-05-29

Танд "Тогорууны баяр"-ын хөтөлбөр болон бүтэн өдрийн туршид ажиллах өртөөнүүдийг танилцуулж байна. 11 дэх жилдээ зохион байгуулагдах гэж буй Тогорууны баяр нь: ✅ Тогоруу болон ус намгархаг газрын хамгааллын ач холбогдлыг олон нийтэд сурталчилах, ✅ Тогоруутай нутгийн иргэдийн төрөлх нутгийнхаа байгалийн баялагаар бахархах сэтгэлийг төрүүлэх, ✅ Хурх-Хүйтэний Байгалийн нөөц газар (БНГ)-ын хамгаалалтыг нутгийн иргэдтэй хамтран сайжруулах, ✅ Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар орон нутгийн иргэдийн өрхийн амьжиргааг нэмэгдүүлэх, ✅ Экологийн боловсрол олгох зорилгын хүрээнд дараах хөтөлбөрийг танд санал болгож байна. 📍Бид удахгүй танд баярт очих замын маршрут болон эргэн тойронд нь үзэх боломжтой байгалийн үзэсгэлэнт газруудын мэдээллийг хуваалцах болно.
📍Монгол орны тогоруудын төв нутагт гэр бүл, найзуудын хамт нэг өдрийг хөгжилдөн өнгөрүүлээрэй. Бид таныг халуун дотноор угтана авах болно. 🗓️ 2024 оны 6-р сарын 8-нд 📍 Хэнтий аймгийн Биндэр сумын Цагаан нуурын хөвөө 📞 +976-70002473