Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн Захиргааны удирдлагын хэлтэс, Архивын тасаг, Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын архив , албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, албан хэрэг хөтлөлт, дотоод удирдлагын программ хангамжийн ашиглалт, төрийн үйлчилгээний нэгдсэн систем, иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмж өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд анхаарах асуудал, шинэ мэдлэг мэдээлэл олгох зорилгоор “Төрийн бүтээмж ба албан хэрэг хөтлөлт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын мэдээлэл технологийн ажилтан, архив, бичиг хэргийн ажилтнууд танхимаар, сумдын Засаг даргын, архив, албан хэрэг болон өргөдөл гомдол хариуцсан ажилтан нар цахимаар оролцлоо. Сургалтын сэдэв Албан хэрэг хөтлөлт, дотоод удирдлагын программ хангамжийн бүрэн ашиглалт, үр дүн, анхаарах, асуудал Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал, Төрийн цахим үйлчилгээний ашиглалт ба Төрийн албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал, Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг хангахад анхаарах зарим асуудал Уг сургалт нь Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, Төрийн албан хаагчдын мэдлэг ур чадвар хариуцлага сайжрах, Албан хэрэг хөтлөлтийн системийг бүрэн ашигладаг болсон байх үр дүнд хүрэх юм.
Төсөөтэй мэдээ
2025.12.06