🖊️Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, зудын эрсдэлийг бууруулах, өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах зорилгоор аймгийн Онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүнийг байгуулж, ажилласан ажлын гүйцэтгэл, үр дүн, зудаас авсан сургамж, цаашид авах арга хэмжээний талаар дүгнэн хэлэлцэх хурлыг өнөөдөр/2024.06.04/ зохион байгууллаа. 🖊️Мөн үеэр Дорноговь аймгийн Онцгой комиссоос өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдад ажиллах, малчдад тусламж, дэмжлэг хүргэхэд өргөсөн тангарагтаа үнэнч байж, цагийн нөхцөл байдалд хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, сахилга баттай, хариуцлагатай ажилласан алба хаагчдад аймгийн Засаг даргын Талархал гардуулав. ХАМТЫН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ, ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ, ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫГ БҮТЭЭХ БОЛТУГАЙ
Төсөөтэй мэдээ
2025.12.06