loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
🔰“ШИНЭ ХОРШОО” ХӨДӨЛГӨӨНИЙ ГОВИЙН БҮСИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. | HuduuMN

🔰“ШИНЭ ХОРШОО” ХӨДӨЛГӨӨНИЙ ГОВИЙН БҮСИЙН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Дорноговь аймаг
🖊Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний говийн бүсийн уулзалт, хэлэлцүүлэг Дорноговь аймгийн Сайншанд хотод 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдлаа. 🖊Тус уулзалт, хэлэцүүлэгт танхимаар Дорноговь, Говьсүмбэр аймгийн 276, цахимаар Өмнөговь, Дундговь аймгийн 239, нийт 515 малчин, хоршооны төлөөлөл оролцож мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийн талаар мэдээлэл авч, санаа бодлоо хуваалцаж, харилцан туршлага солилцон хамтын ажиллагаагаа бэхжүүллээ. 🖊“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймагт 83 хоршоо шинээр байгуулагдаж, 746 малчин хоршоонд бүртгүүлэн хоршооны гишүүн 40 гаруй малчин 1,6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг шийдвэрлүүлж, 15 малчны 1,1 тэрбум төгрөгийн зээл судалгааны шатанд явагдаж байна. 🖊Уулзалт, хэлэлцүүлэгт оролцогч малчид, хоршоологчдын зүгээс “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд уламжлалт мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн бэлтгэж зах зээлийн эргэлтэд оруулах бүтцийг сум бүрт малчид, тариаланчдын хамтын ажиллагаа, хоршин ажиллах чадварт тулгуурлан бий болгож, цаашлаад экспортод чиглэсэн, импортыг орлох нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломж бүрдлээ гэж дүгнэж байна.