loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
✅“ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨСӨВЛӨЛТИЙН АРГА ЗҮЙГЭЭР БОЛОВСРУУЛАХ НЬ” СУРГАЛТАД 90 ОРЧИМ АЛБА ХААГЧИД ХАМРАГДАЖ БАЙНА | HuduuMN

✅“ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨСӨВЛӨЛТИЙН АРГА ЗҮЙГЭЭР БОЛОВСРУУЛАХ НЬ” СУРГАЛТАД 90 ОРЧИМ АЛБА ХААГЧИД ХАМРАГДАЖ БАЙНА

Дорноговь аймаг

Дорноговь аймаг нь үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийн уялдааг хангах, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр НҮБХХ-ийн “Монгол улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь” төсөлтэй хамтран “Орон нутгийн төсвийн төслийг үр дүнд суурилсан арга зүйгээр боловсруулах нь” сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтаар Орон нутгийн төсвийг боловсруулах арга зүй, бодлогын чиг хандлага болон төсвийн гүйцэтгэлийг тайлагнах аргачлалыг танилцуулж, багаар ажиллах юм. Сургалтад тус аймгийн орон нутгийн төсвийн байгууллагуудын дарга, нягтлан бодогч, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон сумдын санхүүгийн албаны дарга, мэргэжилтнүүд хамрагдаж байна.