Бид энэ жилийг аймгийн хэмжээнд “Нээлттэй Дорноговь” “Түншлэл хөгжил” зорилтот жил болгон зарлаж, олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаагаас дурдвал сүүлийн хэдэн жил завсарлаад байсан Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит өсвөрийн бүжигчдийн улсын 16 дугаар наадам, өсвөрийн зохион бүтээгчдийн “Мини робот” тэмцээнийг Хүүхдийн яргуй их наадам, Би стратын дуучин зэрэг улсын тэмцээнийг орон нутагтаа амжилттай зохион байгуулаад байна. Мөн хүүхдийн “Жаргалан” зусланг энэ зуны ээлжээ авч эхлэхээр ажиллаж байна. Өсвөр үе, хүүхэд залуусын бие бялдрыг хөгжүүлэх, өв тэгш эрүүл чийрэг иргэнийг бэлтгэх зорилгоор аймгийн хэмжээнд 11 төрлийн дугуйлан секцэд 400 гаруй хүүхэд залуус хамрагдаж байна. Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр 100 гаруй арга хэмжээг зохион байгуулж үр дүнтэй хэрэгжиж байгаад таатай байна. Цаашид бидний ирээдүй болсон хүүхэд багачууд, өсвөр залуу үеийнхээ бие бялдар, оюун ухаан, соёл, боловсролыг дээшлүүлэхийн төлөө төрийн болон төрийн бус байгууллага, хүүхдийн оролцооны байгууллагуудтай нягт хамтран олон арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. ӨНӨӨДӨР /6 САРЫН 1/: 1200-1600: ХҮҮХЭД БАГАЧУУДАД ЗОРИУЛСАН ТЭМЦЭЭН, УРАЛДААН /Аймгийн төв талбай, алтанговийн талбай, гэр бүлийн талбай, биеийн тамир, спортын газар/ 1200-1330: ЭГШИГЛЭН ЭНТЕРТАЙМЭНТ УРЛАГИЙН ТОГЛОЛТ /соёлын орон зай- задгай театр/ 1630-1900: “OPEN MIC” /Аймгийн төв талбай/ 1900-2100: ҮДШИЙН ЦЭНГҮҮН /Аймгийн төв талбай/ Хүүхэд бүр инээд баясал, айл өрх бүр аз жаргалтай, амар амгалан байх болтугай.
Төсөөтэй мэдээ
2025.12.06