loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
🇲🇳МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ, НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖСЭНИЙ ТҮҮХТ 20 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА  | HuduuMN

🇲🇳МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ, НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖСЭНИЙ ТҮҮХТ 20 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Дорноговь аймаг
🖊️Дорноговь аймгийн Онцгой байдлын газар өнөөдөр/2024.06.05/ 20 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна. 🖊️Баярын хуралд аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ганзориг нар баяр хүргэж үг хэллээ. Аймгийн Засаг дарга О.Батжаргал "Та бүхний байгуулсан гавьяа, аварсан амь нас, хамгаалсан эд хөрөнгө асар их билээ. Бидний зүгээс албаны хүч хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, нийгмийн баталгааг хангахад анхаарч ажиллаж буй. Нийт албан хаагч, офицер ахлагч, гавьяаныхаа амралтад гарсан ахмад буурлууд та бүхэнд өөрийн болон ард түмнийхээ өмнөөс талархал илэрхийлье" хэмээн өргөсөн тангарагтаа үнэнчээр үүрэгт ажлаа гүйцэтгэж буй шилдэг алба хаагчдад шагнал гардуулан, аймгийн Онцгой байдлын газарт ухаалаг дэлгэц гардуулан өглөө. 🖊️Аймаг орон нутгийнхаа нийт ард түмний амь нас, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн буй орчноо гамшиг ослоос хамгаалах эрэлхэг үүргээ нэр төртэй биелүүлж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй нийт алба хаагчдадаа дахин баяр хүргэе.