loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"ZANGIA.MN" МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН БОЛОН НАСАН ТУРШИЙН СУРАЛЦАХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА | HuduuMN

"ZANGIA.MN" МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН БОЛОН НАСАН ТУРШИЙН СУРАЛЦАХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

2024-06-07

Боловсролын ерөнхий газар, “Зангиа портал” ХХК хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурлаа. Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, журмыг үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр талууд зорьж байгаа бөгөөд мэргэжлийн боловсролын болон насан туршийн суралцахуйн салбарын үйл ажиллагааг дэмжихэд санамж бичиг чиглэнэ. Хамтран ажиллах үндсэн чиглэл, үйл ажиллагааны хүрээнд:

  • Сургалтын удирдлагын систем үүсгэж аймаг, дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийг мэдээллээр ханган ажиллах,

  • Аймаг, дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн 30, Мэргэжлийн боловсролын 50 багшид админы эрх үүсгэж, сургалтад хамруулах,

  • Сургалтын хэрэглэгдэхүүнийг сургалт, үйл ажиллагаандаа ашиглах боломжоор хангах,

  • Иргэдийн хэрэгцээнд тулгуурласан цахим контент бүтээх чиглэлээр хамтран ажиллах, аймаг, дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн багш нарыг татан оролцуулах,

  • Зангиа.мн платформ дахь сургалтыг амжилттай дүүргэсэн суралцагчдын мэдээллийг ажил горилогчдын талбарт байршуулж ажлын байранд зуучлах ажлыг хамтран зохион байгуулах,

  • Хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хүрээнд мэдээлэл, судалгааны үр дүнг хуваалцахад оршино.