loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МОНГОЛ СОЛОНГОС БАГШ НАРЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ #цуврал_8 | HuduuMN

МОНГОЛ СОЛОНГОС БАГШ НАРЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ #цуврал_8

2024-06-10

(2024.06.03 – 2024.06.07) Багш солилцооны хөтөлбөрөөр ажиллаж буй багш нарын 8 дахь 7 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд APCEIU-ийн төлөөлөгчид монгол багш нарын хичээлд сууж, багш солилцооны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай багш, сурагчидтай санал бодлоо солилцлоо.

  • Ярилцлагын хүрээнд:

8 долоо хоногийн үйл ажиллагаагаа товч тайлагнаж, солонгос хүүхдүүдэд соёлын хичээлийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар ярилцлаа. Солонгос сургууль нь нэг ээлжээр хичээллэдэг, хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөлт тодорхой байдаг учраас сурагчдын өдөр тутмын үйл ажиллагаа дарааллын дагуу цэгцтэй үргэлжилдэг, цагийг маш үр дүнтэй өнгөрөөдөг. Аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. Багш нар хичээлээ хэрэглээ талаас нь зааж буй нь ажиглагдав.

  • Хичээл, арга зүйн хүрээнд:

Багш нар бага, дунд, ахлах ангийн сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохируулан “ Монгол орны үзэсгэлэнт газрууд”, “ Монгол дээл“Монгол гэр”, “ Үндэсний тоглоом шагай” зэрэг хичээлийг сургалтын идэвхтэй, бүтээлч арга зүйд тулгуурлан заалаа. Мөн хөгжим, англи хэлний багш нар мэргэжлийнхээ хичээлийг орлоо.

  • Хичээлээс гадуурх үйл ажиллагаа:

Солонгос соёлтой танилцах, зорилгоор орон нутгийн дурсгалт газраар болон Нами арал руу аялал хийлээ. Ажил аялал үргэлжилсээр...