loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МАТЕМАТИКИЙН “ЭДҮТЭН” ЦАХИМ СИСТЕМИЙН ОРОН НУТГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА | HuduuMN

МАТЕМАТИКИЙН “ЭДҮТЭН” ЦАХИМ СИСТЕМИЙН ОРОН НУТГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА

2024-06-07

Математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, чанарыг сайжруулах зорилготой "Эдүтэн" цахим системийн хэрэгжилтэд мониторинг хийж, зөвлөн туслах ажлыг 2024 оны 06 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд Багануур дүүрэг, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Өвөрхангай, Увс, Хөвсгөл аймгуудын ерөнхий боловсролын 98 сургуулийг хамруулан, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, дүүргийн Боловсролын хэлтсийн арга зүйч, мэргэжилтэн болон платформын үндэсний сургагч багш нарын баг хамтран зохион байгуулж байна. 2024-2025 оны хичээлийн жилд Эдүтэн цахим системийг ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангид хэрэгжүүлэх бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой мониторинг, зөвлөн туслах үйл ажиллагааны хүрээнд:

  • Эдүтэн цахим системийн хэрэгжилтийн явц, үр дүнг судалж, сайн туршлагыг илрүүлэх, сургалтын менежер, багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөмжийг хүргэх,
  • Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын цахим сургалтын орчин бүрдүүлэлт, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийн талаар судлах, туршлага хуваалцах зэрэг ажлууд хийгдэж байна.