Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймагт байгуулагдсан хоршоодын 300 гаруй малчин хүрэлцэн ирж, цаашид үйл ажиллагаагаа хэрхэн тогтвортой явуулах талаар хэлэлцэж байна. Шинэ хоршоо хөдөлгөөн эхлээд сар гаруйн хугацаанд Хангайн бүсэд 340 хоршоо байгуулагдаж, 3700 гаруй малчин хоршооны гишүүн болжээ. Архангай аймаг гэхэд л улсын хэмжээнд хамгийн их буюу 230 хоршоог шинээр байгуулаад байна. Хангайн бүсийн малчид малын үүлдэр угсаагаа сайжруулах, мах, сүүний үйлдвэр байгуулах чиглэлээр хоршоод байгуулж, хөрөнгө оруулалтын зээлээ авч эхэлжээ. Тэд �Шинэ хоршоо хөдөлгөөнийг маш том боломж гэж харж байна. Хотондоо үйлдвэрлэлтэй, шинэ цагийн бизнес эрхлэгч болохоор ажиллаж буй Хангайн бүсийн малчиддаа амжилт хүсье
Төсөөтэй мэдээ