✅️Боловсролын байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, менежментийг сайжруулах, багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор
👍“Шилдэг бүтээлч багш”,
👍“Шилдэг мэргэжлийн хөгжлийн бүлэг”,
👍“Шилдэг менежменттэй байгууллага” зэрэг уралдаануудыг санаачлан 2-р сараас 5-р сарыг дуусталх хугацаанд зохион байгуулж, шалгарсан байгууллага, багш нарын шагналыг өнөөдөр гардууллаа.
✅️Шилдэг менежменттэй байгууллагаар:
ЕБС-ийн ангилалд Эрдэнэбулган сумын 2-р сургууль шалгарч 80сая төгрөг, байгууллагаараа гадаадад аялах эрх,
СӨБ-ийн ангилалд Эрдэнэбулган сумын 2-р цэцэрлэг шалгарч 20сая төгрөг, байгууллагаараа гадаадад аялах эрхээр тус тус шагнагдлаа.
✅️Шилдэг бүтээлч багшаар:
ЕБС-ийн ангилалд Ихтамир сумын ЕБС-ийн багш Л.Даваахүү шалгарч 15сая төгрөг,
СӨБ-ийн ангилалд Төвшрүүлэх сумын хүүхдийн цэцэрлэгийн багш Ө.Амгалан шалгарч 15 сая төгрөгөөр тус тус шагнагдлаа.
✅️Шилдэг мэргэжлийн хөгжлийн бүлгээр 16 бүлэг шалгарч, тус бүс 5сая буюу нийт 80 сая төгрөгөөр шагнагдлаа.
Шилдгээр шалгарсан хамт олон болон шагналт байранд орсон нийт багш нартаа амжилт бүтээлийн дээдийг хүсье.
Эрхэм баян эрдэм ном дэлгэртүгэй!






БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА
2024-06-10
Төсөөтэй мэдээ