loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь молекул биологийн /PCR/ иж бүрэн лабораторитой болж, өнөөдөр нээлтээ хийлээ.  | HuduuMN

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь молекул биологийн /PCR/ иж бүрэн лабораторитой болж, өнөөдөр нээлтээ хийлээ.

2024-05-31

Зоонозын халдварт өвчнийг шуурхай оношлох Молекул биологийн /PCR/ иж бүрэн лабораторитой болсноор орон нутагтаа бүртгэгдсэн ЗХӨ-ийг цаг хугацаа алдалгүй түргэн шуурхай оношлох давуу талтай болж байна. Аймгийн Засаг даргын зүгээс молекул биологийн лабораторид нэн шаардлагатай байгаа 7500.000 өртөгтэй оношлуурын зардлыг шийдвэрлэж өгчээ.
Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь аймгийн хэмжээнд Зоонозын халдварт өвчнийг судлан шинжилж, байгалийн голомтыг илрүүлж, голомтын төлөв байдлыг тогтоон оншилж, эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх үндсэн үүрэгтэй тусгай мэргэжлийн байгууллага юм.