loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АРХАНГАЙ АЙМАГТ 300 ОРТОЙ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО   | HuduuMN

АРХАНГАЙ АЙМАГТ 300 ОРТОЙ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

2024-05-31

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 21 аймгаас анх удаа Архангай аймагт 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилга ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. Олон улсын жишигт нийцсэн 300 ортой эмнэлгийн барилга ашиглалтад орсноор эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин, нөхцөл сайжирч, иргэдийн ая тухтай эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдсэн томоохон бүтээн байгуулалт болж байна. Нээлтийн үеэр аймгийн Засаг даргын зүгээс 20 сая төгрөгийн үнэ бүхий цагт 800м3 талбай цэвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат цэвэрлэгээний машин, нярайн тасагт нярайн амьсгал дэмжих СПАП аппаратыг гардуулан өглөө.