loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Сонгон шалгаруулалт | HuduuMN

Сонгон шалгаруулалт

2024-05-28

Аймгийн Засаг даргын Тамгын газар нь Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 4.1.1.5, 4.1.2.5 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд “Төрийн байгууллага дахь авлигын эрсдэлийн үнэлгээ”-г гүйцэтгэх судалгааны байгууллагыг сонгон шалгаруулна. Тавигдах шаардлага:

  1. Авлигын эрсдлийн үнэлгээ хийж байсан туршлагатай байх
  2. Судалгааны ажилтнууд нь мэргэшсэн, туршлагатай байх
  3. 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх Судалгаа хийх хугацаа: 14-21 хоног Санхүүжилтийн эх үүсвэр: ОНТ, ОНХС Санхүүжилтийн дээд хэмжээ: 5.0 сая /таван сая/ төгрөг
    Сонирхогч этгээд нь албан бичиг, байгууллагын танилцуулга, үнийн санал, ижил төстэй судалгааны ажлын туршлагын мэдээллийг Улиастай сумын Жинст баг, Нутгийн удирдлагын ордон, 3-р давхар 308 тоот хаягаар мөн zalawoffice@gmail.com цахим хаягаар 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор ирүүлнэ үү. Холбогдох утас: 99938366
    Хууль, эрх зүйн хэлтэс