Тэрээр 2024 оны 06 дугаар сард Бүгд Найрамдах Хятад Ард улсын Гуанжоу хотод болох олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэл хангасан байна.
Т.Амарзаяа нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул бөгөөд тус спортоор 18 дахь жилдээ хичээллэж, монгол улс, аймаг, орон нутгийнхаа нэрийг мандуулж яваа дэлхийн тамирчин юм.
Пауэрлифтингийн Дэлхийн таван удаагийн аварга, Дэлхийн цомын гурван удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, Оросын холбооны улсын болон Монгол улсын Олон улсын хэмжээний мастер Тайвантөмөрийн Амарзаяад өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.
2024-05-28
Төсөөтэй мэдээ