loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-ӨӨР АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ш. БИЛЭГГҮМБЭРЭЛ ХҮҮХДҮҮДТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО. 2024.05.27 | HuduuMN

“ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-ӨӨР АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ш. БИЛЭГГҮМБЭРЭЛ ХҮҮХДҮҮДТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО. 2024.05.27

2024-05-28

“ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-ӨӨР АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ш. БИЛЭГГҮМБЭРЭЛ ХҮҮХДҮҮДТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО. 2024.05.27 Аймгийн Засаг даргын 2022 оны “Хүүхдийн дуу хоолойг сонсох өдрийг тогтоох тухай” А/171 дүгээр захирамжийн хүрээнд “Хүүхдээ сонсох өдөр”-ийг хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх, санаачлан хэрэгжүүлж буй ажлуудаараа санал, мэдээлэл солилцох, хүүхдээс гарсан санал санаачилгыг дэмжих, бодлого шийдвэртээ тусган хэрэгжүүлэх зорилгоор зохион байгууллаа. Тус уулзалтад ЕБС-ийн 1,2,5 дугаар сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид, аймгийн хүүхдийн зөвлөлийн гишүүд нийт 57 хүүхэд хамрагдаж аймгийн Иргэдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл хүүхдүүтэй харилцан санал солилцлоо. Хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудлаас дурьдвал:

  1. Хүүхдийн ордон
  2. Үе тэнгийн дээрэлхэлт
  3. Өсвөр насны хүүхэд, эцэг эхийн хоорондын харилцаа
  4. Усны ариун цэвэр
  5. Сургуулийн ариун цэврийн өрөө
  6. Хүүхдүүдийн электрон тамхины хэрэглээ
  7. Сургуулийн ойрхон зам байдаг учир хүүхдийн аюулгүй байдалд анхаарах
  8. Тоглоомын талбай стандарт хангаагүй зэрэг олон асуудлыг хөндөж хэлэлцлээ. ИТХ-ын дарга Ш. Билэггүмбэрэл 2024 онд аймгийн боловсролын орчны хүртээмжийг сайжруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр төмөр замын 1,2 дугаар багт 200 сая төгрөгийн камержуулалт, 5 дугаар сургуулийн 320 хүүхдийн өргөтгөлийн барилгыг 12 тэрбум төгрөгөөр, Шивээговь сумын сургуулийн барилгын өргөтгөл, 1,2 дугаар сургуулийн дотуур байрны засвар тохижилт, сургуулийн ширээ сандлын шинэчлэлтийн хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар шийдвэрлэн ажиллаж байгааг онцоллоо. Хэлэлцүүлгийн үр дүнд хүүхдүүд өөрсдөө санаачлан хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, тулгамдаж буй асуудлынхаа гарц шийдлийн талаар ойлголттой болсон. Мөн АИТХ-ын дарга Ш. Билэггүмбэрэл 12 дугаар ангиа төгсөж буй Аймгийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн А. Мөнгөншагай, нарийн бичгийн дарга Ариунжаргал нарт амжилт хүсэж, дурсгалын зүйл гардууллаа.