асгийн газрын Хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж буй “Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног-2024” арга хэмжээ, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ойн хүрээнд нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсож эмэгтэйчүүдийн оролцоог хангах зорилгоор “Нийгэм дэх эмэгтэйчүүдийн манлайлал” уулзалт хэлэлцүүлгийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулж, салбар бүрийн төлөөлөл 50 эмэгтэйг урьж оролцууллаа.
Уулзалт хэлэлцүүлгээр одоогийн нийгэмд эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлууд болон эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцсон юм.
Тус арга хэмжээний үеэр аймгийн Залуучуудын холбооны “Залуу малчин” шагналаар Малх багийн малчин Э. Сувдаа, “Залуу инженер” шагналаар Мэдээлэл холбоо сүлжээний ахлах мэргэжилтэн Т. Дэлгэрцэцэг нар тус тус шагнагдаж, шагналыг аймгийн Засаг орлогч бөгөөд аймгийн Залуучуудын холбооны дарга Б.Наранбаатар, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн холбооны Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ж.Оюунбилэг нар гардууллаа.
#Нээлттэйзасгийнтүншлэлийндолоохоног2024









“НИЙГЭМ ДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.
2024-05-30
Төсөөтэй мэдээ