loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН "ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН СОНГУУЛЬ" БОЛОН "НӨХӨРСӨГ СПОРТЫН ӨДӨРЛӨГ"-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. | HuduuMN

АЙМГИЙН "ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН СОНГУУЛЬ" БОЛОН "НӨХӨРСӨГ СПОРТЫН ӨДӨРЛӨГ"-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-05-28

АЙМГИЙН "ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН СОНГУУЛЬ" БОЛОН "НӨХӨРСӨГ СПОРТЫН ӨДӨРЛӨГ"-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Хүүхдийн эрхийг хангах аливаа асуудлаар шийдвэр гаргахад оролцох өөрсдийн санал бодлоо илэрхийлэх, нөхцөл боломжийг бүрдүүлэн тэдний хөгжил оролцоог дэмжих, аймгийн Хүүхдийн Зөвлөл /АХЗ/-ийн тэргүүнийг сонгон батламжлах зорилгоор " Хүүхдийн зөвлөл”-ийн тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Тус сонгуульд аймгийн хүүхдийн зөвлөлийн 40 гишүүд оролцож саналаа өгсөн. Аймгийн хүүхдийн зөвлөлийн тэргүүлэгчдийн сонгуульд 9 гишүүд өрсөлдснөөс дараах гишүүд сонгогдлоо. Үүнд:

  • Аймгийн хүүхдийн зөвлөлийн ТЭРГҮҮН-ээр Дугарбаярын ХОНГОРЗУЛ/ 5 дугаар сургууль 10а ангийн сурагч/
  • Аймгийн хүүхдийн зөвлөлийн ДЭД ТЭРГҮҮН-ээр Наранбаатарын БҮРЭНЖАРГАЛ /5 дугаар сургууль 9б ангийн сурагч/
  • Аймгийн хүүхдийн зөвлөлийн НАРИЙН БИЧИГ- ээр Мөнхсайханы НОМИН/5 дугаар сургууль 9б ангийн сурагч/ нар тус тус сонгогдлоо. Мөн “ Нөхөрсөг спортын өдөрлөг” –өөр 3 төрлийн тэмцээн зохион байгуулж , амжилттай оролцсон багуудыг шалгаруулж урамшууллаа.
  • “Сагсан бөмбөг”-ийн тэмцээн- Тэргүүн байр- “ Сансар ба түүний нөхөд” баг
  • “Гар бөмбөг”-ийн тэмцээн-Тэргүүн байр-“ Билгүүн ба түүний нөхөд” баг
  • “Хөнжөөнт буухиа” тэмцээн- Тэргүүн байр-“ Хүсэл” баг тус тус байр эзэллээ.