“НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ДОЛОО ХОНОГ-2024” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж буй “Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног-2024”, Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээний хүрээнд төрийн байгууллагуудын салбарын хууль тогтоомж сурталчлах, цахим засаглал, төрийн үйлчилгээний ил тод мэдээллийн хүртээмжтэй байдлыг дээшлүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Говьсүмбэр аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэстэй хамтран 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд төрийн байгууллагуудын хэвлэл мэдээлэл, мэдээлэл технологийн ажилтнуудын дунд ВИДЕО КОНТЕНТЫН уралдааныг зохион байгууллаа.
Тус уралдаанд 6 төрийн байгууллагын хэвлэл мэдээлэл, мэдээлэл технологийн ажилтан оролцсоноос уралдааны болзол шаардлагыг хангасан, цахим хуудсанд олон нийтийн хандалтаар тэргүүлсэн дараах албан хаагчдыг шагнаж урамшууллаа.
Тэргүүн байранд- Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн Мэдээлэл зүйн багш О.Мөнхбадрах /Өсвөрийн сэтгүүлч клуб/
Дэд байранд- Цагдаагийн хэлтсийн Холбоо мэдээллийн инженер Цагдаагийн дэслэгч Б.Батцэцэг
Гутгаар байранд- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Программ хангамж, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн Л.Ган-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцож бүтээлээ ирүүлсэн албан хаагчдадаа талархал илэрхийлье.
Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг дараах холбоосоор орж үзнэ үү.
https://www.facebook.com/watch/?v=430706669597444
https://www.facebook.com/watch/?v=989653056026163
https://www.facebook.com/100092997197641/videos/771333915118007
#Нээлттэйзасгийнтүншлэлийндолоохоног2024





“НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ДОЛОО ХОНОГ-2024” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Говьсүмбэр аймаг
Төсөөтэй мэдээ