ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСЭЭС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
"Төрийн Цахим үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, иргэд, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх” ажлын хүрээнд I шатны Сургалтаар 562, II шатны Сургалтаар 726 иргэд, төрийн албан хаагчдад аймгийн төвийн байгууллагуудаар сургалт хийсэн бол ээлжит сургалтаа сумдаар эхлүүлээд байна. Говь-Алтай аймгийн Шарга, Төгрөг, Бугат, Алтай, Халиун сумын иргэд, төрийн албан хаагчдад цахим ур чадварын мэдлэг олгох, Зарим хуулийн нэмэлт өөрчлөлт танилцуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар:
🔷ТЦҮЗГ "ХУРДАН" цэгийн талаар
🔷Төрийн нийтлэг системүүд;
🔷Цахим засаглал;
🔷Цахим ур чадвар;
🔷Мэдээллийн аюулгүй байдал;
🔷Цахим орчин дахь хүүхэд хамгаалал;
зэрэг сэдвийн хүрээнд 220 гаруй иргэд төрийн албан хаагчдад, 30 гаруй ахлах ангийн сурагчдад мэдлэг, мэдээлэл олголоо.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар