ӨСВӨРИЙН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД БАГИЙН ДҮНГЭЭР НАЙМДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ Улсын аварга шалгаруулах өсвөр үеийн хөнгөн атлетикийн тэмцээн тавдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Дорнод аймагт боллоо. Тус тэмцээнд 4 дүүрэг 20 аймгийн 500 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж Бөөрөнцөг шидэлтийн охидын төрөлд Алтан медаль Э.Сүмбэрмаа Эрдэнэдалай сум, Хөвгүүдийн төрөлд Хүрэл медаль Э.Очирваань Мандал сургууль 800м гүйлтийн төрөлд Мөнгөн медаль У.Дашцог Эрдэнэдалай сум 400м гүйлтийн төрөлд Хүрэл медаль Э.Энхрагчаа Эрдэнэдалай сум 4х100 төрөлд 16-17 насны охидын төрөлд хүрэл медаль 16-17 насны хөвгүүдийн төрөлд хүрэл медаль 4х400 төрөлд 14-15 насны хөвгүүдийн төрөлд Алтан медаль 16-17 насны хөвгүүдийн төрөлд Хүрэл медаль тус тус хүртлээ. Багийн нийлбэр дүнгээр 4 дүүрэг, 20 аймгаас 14-15 насны төрөлд 9 дүгээр байр 16-17 насны төрөлд 8 дугаар байр эзэлжээ. Энэхүү тэмцээнд оролцоход шаардлагатай зардалд аймгийн "Хүүхдийн хөгжил сан"-аас дэмжлэг үзүүлсэн юм. Баг тамирчдад баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье!
Төсөөтэй мэдээ