Хулд сумын ХАБЭА-н зөвлөлөөс "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" сарын аяны нээлтээ өнөөдөр Соёлын төвд зохион байгууллаа. Сумын ХАБЭА-н зөвлөлийн гишүүн, Эрэн хайх аврах бүлгийн дарга Дашням уг үйл ажиллагааг хөтлөн явуулсан бөгөөд сумын ХАБЭА-н зөвлөлийн дарга Б.Болормаа нээж үг хэлсэн. ХАБЭА-н зөвлөлийн нарийн бичгийн дарга, ХЭХАХ мэргэжилтэн А.Нямцэрэн ХАБЭА-н жилийн болон сарын аяны төлөвлөгөө, санаачлан хэрэгжүүлэх шинэлэг ажлууд, мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. ХАБЭА-н зөвлөлийн гишүүд эрүүл, аюулгүй ажиллагааны чиглэлээр 10 төрлийн гарын авлага боловсруулан нээлтэнд оролцсон 50 гаруй иргэнд олгосон. Сургуулийн ХАБЭА-н зөвлөлийн дарга Г.Эрдэнэтуяа эрүүл хооллолт, тогооч нарын аюулгүй ажиллагаа, цэцэрлэгийн ХАБЭА-н зөвлөлийн дарга Э.Мөнгөнтогоо хог ангилан ялгах талаар сурталчилгаа хийж, иргэд, байгуулагуудад хандан уриалга гаргалаа. Онцгой байдлын эрэн хайх аврах бүлгийн ажилтан Э.Өлзийсайхан ая дуугаа өргөсөн. Уг нээлтийн арга хэмжээ нь хийх ажлаа олон түмэнд сурталчилсан, идэвхийг нь өрнүүлсэн, оролцоог хангасан, хэрэгтэй мэдээ мэдээлэл өгсөн үр дүнтэй сайхан ажил боллоо.
"Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" сарын аян
2024-04-11 ~ 2024-05-11
Төсөөтэй мэдээ