Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв -өөр үйлчилгээ авдаг иргэдэд зориулсан "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг 2024 оны тавдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулна. Өдөрлөгөөр газрын харилцааны талаар дараах үйлчилгээнүүдийг үзүүлнэ. Үүнд:
- Иргэд өөрийн эзэмшил, өмчлөлийн газраа бүртгэлтэй эсэхийг тулгах,
- Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгох,
- Газар эзэмших, ашиглах гэрээ дүгнэх,
- Кадастрын зураг, хаягийн тодорхойлолт олгох,
- Газар эзэмших эрх шилжүүлэх, хугацаа сунгуулах талаар хүсэлтийг цахимаар хүлээн авах,
- Худалдах, худалдан авах гэрээгээр газар өмчлөх талаар хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэх,
- Газрын төлбөрийн нэхэмжлэл үүссэн, ногдуулалт төлөлтийг шалгаж газрын төлбөр төлөх,
- Эзэмшлээр олгогдсон газар дээр газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны мэдэгдэх хуудас олгож, хянан баталгаа хийлгэх талаар чиглэл хүргэх,
- Газрын кадастрын цахим систем www.egazar.gov.mn сайтаас хэрхэн үйлчилгээ авах талаар заавар зөвлөмжийг өгөх, Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв