Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдад “Ирээдүйн эзэд-2024” мэргэжил сонголтын өдөрлөгийг тавдугаар сарын 8-ны өдөр Дундговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн, хөгжил хамгаалын газрын “А” зааланд 14:00 цагт зохион байгуулна.
Өдөрлөгт Монголын ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүдийн холбооны тэргүүн, ажил мэргэжлийн зөвлөх Ш.Сосорбарам, Монголын хүүхдийн зөвлөлийн тэргүүн М.Бэхбат нар мэргэжилт сонголт, хүүхдийн оролцоо чиглэлээр бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.