loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"ДУНДГОВИО НОГООРУУЛЪЯ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА | HuduuMN

"ДУНДГОВИО НОГООРУУЛЪЯ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан “Дундговио ногооруулъя” үзэсгэлэн худалдааг 2024 оны 05 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Чагдаржавын талбайд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгээр жимсний мод, шилмүүст мод болон бусад төрлийн модны тарьц суулгац, хүнсний ногооны үр үрсэлгээ, бордоо, тасалгааны болон мандлын цэцгийн үрсэлгээ, зүлэгний үр, мандлын цэцгийн үр үрсэлгээ, мод, цэцэг тарих арчлах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг танилцуулан, худалдаалах, бэлчээрийн ургамал, хүлэмжийн танилцуулга, эко жорлонгийн танилцуулга, үзэсгэлэн, холбогдох мэргэжлийн байгууллагууд танд шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөмж үйлчилгээ үзүүлэх болно.