loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Дорнод аймаг #зургаад эрэмбэлэгдлээ | HuduuMN

Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Дорнод аймаг #зургаад эрэмбэлэгдлээ

2024-05-17

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа -2023" тайланг танилцууллаа.

Энэ удаагийн судалгааны үр дүнгээр Дорнод аймаг 6-д эрэмбэлэгдлээ. Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг:

-Эдийн засгийн чадавхи, -Засаглалын үр ашиг, -Бизнесийн орчин, хөрөнгө оруулалт, -Дэд бүтэц

гэх үндсэн 4 бүлгийн нийт 181 шалгуур үзүүлэлтээр тооцож шалгаруулжээ. 2023 онд нийт аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо 66.6 болж өмнөх оныхоос 1.6 оноогоор өссөн байна.

➡Аймгуудын өрсөлдөх чадварын оноо

Орхон-100 Дорноговь-97.96 Дархан-Уул-95.12 Өмнөговь-81.88 Говьсүмбэр-81.73 Дорнод 79.36 Сэлэнгэ 78.62 Хэнтий 78.24 Өвөрхангай 77.25 Увс 66.67 Сүхбаатар 64.10 Төв 63.78 Баян-Өлгий 63.50 Ховд 62.15 Хөвсгөл 57.33 Баянхонгор 55.52 Архангай 48.89 Булган 40.08 Говь-Алтай 36.72 Завхан 35.69 Дундговь 34.93