loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХААНААС Ч ОЙРХОН | HuduuMN

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХААНААС Ч ОЙРХОН

Хүйтний эрч улам чангарч буй энэ өдрүүдэд /шөнөдөө -34’, өдөртөө -22'/ Булган аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс нь /2023.12.13/ ээлжээр ажилладаг 8 шатахуун түгээх станцын 11 ажилчдад халуун чацаргана, аньсны шүүс, аарцаар дайллаа. Ээлжээр ажилладаг эдгээр хүмүүс төрийн үйлчилгээг тэр болгон өөрийн биеэр очиж авах цаг хомс байдаг тул Булган аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс нь хүрч үйлчилж, үйлчилгээ үзүүлэв. Төрийн үйлчилгээг операторын горимоор авахаас гадна зөөврийн киоскоор авах боломжтой болсон. Иймд төрийн цахим үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэх “ХУРДАН” цэгт зөөврийн КИОСК машин нэвтрүүлээд удаагүй билээ. Энэхүү үйлчилгээний давуу тал болон иргэд хэрхэн зөөврийн киоск машинаар үйлчлүүлэх талаар тус хэлтэс ээлжээр ажилладаг ажилтнуудад хүрч мэдээлэл өгөв. Зөөврийн киоскоор тээврийн хэрэгслийн өмчлөл шилжүүлэх үйлчилгээг хуулийн хүрээнд хурууны хээгээр баталгаажуулан, тоон гарын үсгээр өмчлөл шилжүүлэх цахим хэлцэл буюу цахим гэрээг байгуулан хийх юм. “Халуун аарц, хүрч үйлчилье” #Булган_аймаг_дахь_Төрийн_цахим_үйлчилгээний_хэлтэс